Жуковын замыг хугацаанаас нь өмнө нээлээ

img

  Баянзүрх дүүргийн Тамгын газрын хойд уулзвараас Жуковын музей тийш 1 км авто замын хойд урсгалыг энэ сарын 09-нд нээхээр төлөвлөн хаасан билээ. Хучилтын ажлыг хийснээр замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас 3 хоногийн өмнө буюу өнгөрөгч бямба гаригт нээжээ. Харин өчигдөр өглөө нээхээр төлөвлөсөн Доржийн гудамжны 420 метр замд инженерийн шугам сүлжээний ажлын дараа хучилт хийлгүй нээсэн байна. 19-р хорооллын арын зам буюу Дунд голын 1.4 км авто замд цементээр бэхжүүлсэн суурийн ажил явагдаж байгаа бөгөөд  хучилтын ажил өнөөдрөөс эхэлжээ. Түүнчлэн, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын баруун хэсэгт "Бэрх зараа" ХХК хучилт хийж, Гүнтийн даваа чиглэлийн 900 метр авто замыг 7 сарын 10-нд "Жэй Кэй Си" ХХК нээснээр баяр наадмын өмнө Нийслэлийн Авто замын газраас захиалгатай замуудын зорчих хэсэг бүрэн нээгдэх юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ