
Өнөөдөр Монголын морин спорт уяачдын холбоо, Наадмын морь шүдлэх, үйлдвэр тогтоох комиссынхон хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадамд эрлийз адууг уралдуулахгүй гэдгээ хурдан морины салбар комиссынхон мэдэгдсэн юм.
Харин энэ сарын 13-ны өдөр болох Уяачдын баяраар их, дунд, бага гурван насны ангилалд эрлийз адууг тусад нь уралдуулна гэсэн юм. Мөн адууны томуу өвчин гарч байгааг уяачдад анхааруулж, морьдоос эрүүл мэндийн шинжилгээ авч ямар нэгэн хууч өвчин, ханиадтай байвал уралдуулахгүй гэдгийг хэлсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ