Хятадын коммунист намын төв хорооны гишүүний айлчлал өнөөдөр эхэлнэ
Шадар сайд Д.Тэрбишдагвын урилгаар БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны зохион байгуулалтын газрын дарга Жао Лэзигийн манай улсад хийх албан ёсны айчлал өнөөдрөөс эхлэх гэж байна. Айлчлал энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд өнөөдөр 19.00 цаг Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай албан уулзалтыг хийх юм. Харин маргааш 09.00 цагт БОНХ-ийн сайд, Иргэний зориг, ногоон намын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нартай уулзах бол 10-нд 10.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт бараалхана. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ