
Хятадын төмөр замын сайд асанд цаазаар авах ял ногдуулжээ. Лю Жицюнийг өнгөрсөн жил сайдын суудлаас нь огцруулж, дараа нь Коммунист намаас хөөжээ. Түүний ажил үүргээ гүйцэтгэж байхдаа их хэмжээний мөнгө хахуульд авсан. Танил талдаа ашигтай гэрээ хэлэлцээ байгуулж байсан хэмээн буруутгажээ. Лю 10 сая гаруй ам.доллар хууль бусаар хүртсэн байна. Түүний хэргийг давж заалдах шатанд бүх насаар нь хорих ял болгоно хэмээн хэвлэлүүд таамаглан бичжээ.
Тэрбээр 2011 онд хурдны галт тэрэг мөргөлдөж 40 гаруй хүн амиа алдсаны дараа хатуухан шүүмжлэлд өртөж байсан юм. Хятадын удирдлагууд авлигатай тэмцэх кампанит ажил явуулж олон хэрэг илрүүлсний дунд тэрбээр хамгийн өндөр албан тушаалтан байгаа аж.
БНХАУ дэлхийн хамгийн урт сүлжээтэй төмөр замтай. Энэ оны гуравдугаар сард Люгийн удаан хугацаанд толгойлж байсан яамыг татан буулгаж өөрчлөлт шинэчлэлт хийжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ