
Энэ долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар тус тус өссөн байна.
Гурилын үнийг 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай I зэргийн гурил 1.6 хувь, савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, дээд гурилын үнэ 3.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 2.8 хувиар буурчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ