Бүхэл бүтэн хот үгүй болох дээрээ туллаа
Өнгөрөгч бямба гаригт Канадын Квебек суурингийн Лак-Мегантик хотын арав гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замаасаа гарч асар их хэмжээний гал хотыг бүхэлд нь бүрхэн авчээ. Канадын цагдаагийн газрын мэдээлснээр наад зах нь таван хүн амиа алдсан байна.
Галд хэдэн арван байшин шатсан бөгөөд гал сөнөөгчдөд Америкийн мэргэжил нэгтнүүдэд нь тусалж байгаа гэнэ.
Канадын Байгаль орчны яамны төлөөлөгчийн мэдээлснээр 73 цистернтэй поезд дэлбэрсэн аж. Ачааны вагон Америкийн Мэн муж руу явах байсан. Montreal Maine & Atlantic компанийн ачаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ