
Сан-Францискогийн нисэх буудалд Boeing-777 газардахдаа осолдож шатсан Asiana Airlines компанийн онгоц Сөүлээс ирсэн 214 дугаарын рейс байсан аж.
Тус онгоцонд зорчиж явсан Самсунгийн топ менежерийн нэг Давид Юн ослын зургийг Twitter-т тавьж “Бүх хүнийг аврах шиг боллоо. Би ОК байна” гэж жиргэжээ. Аврагчид “Есдүгээр сарын 11-нээс хойш ийм зүйл харсангүй” гэсэн яриаг ч мөн жиргэсэн байна. Дэвид Юн Самсунгийн гүйцэтгэх захирал гэж зарим хэвлэлд бичжээ. Тус рейсээр Facebook-ийн гүйцэтгэх захирал Шэрил Сэндберг нисэх байсан ч хойшлуулсан байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ