Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав

img

 

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс санал гараагүй бөгөөд үг хэлэх гишүүн байгаагүй учир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Түүнчлэн Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг байнгын хорооны гишүүд хэлэлцээд хүлээж авсан санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзсэн юм байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна гэдгийг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр байнгын хорооны хурал дээр танилцуулж байсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сувд:
Яг үнэн. Ямарч монгол бөх даваагүй давааны цолыг авахгүй. Дор хаяаад ичнэ.
2013-07-09
онон:
Бөхийн цолны асуудал нь мэргэжлийнх нь олон байгууллага, бөхчүүд ,ард түмний шийдэх асуудал. Улс оронд маань үүнээс илүү яаралтай шийдэх асуудлууд хязгааргүй байж байхад яасан завтай гишүүд бусдын шийдчих жижиг асуудлыг томруулж тавин тавин монгол бөхийн даваагүй бөхөд цол өгдөггүй жудгийг бусинуулж байна вэ? Энэ хуульд ерөнхийлөгч Элбэгдоржийн тавьсан хоригийг жирийн ард түмэн талархан хүлээн авч байна шүү. Гончигоод: Санаачилсан хуулийн чинь даваагүй давааны цолыг монгол бөхчүүд хүлээж авахгүй байх. Яагаад гэвэл тэд жудагтай монгол бөхчүүд. Хайран цагаа өөр юманд зарцуул
2013-07-09
Д.Ганхуяг 99116570:
Энэ Гончигдорж бөх, төр хоёроор мөн ч шигшүүртэйгээр тоглолоо. Зүгээр л жүжиг тавьж байна. Хөөрхий муу бөхчүүд хэлсээр байтал золиос боллоо. Харин хэдэн бор юм өгсөн бол ч яахав болж л байна.
2013-07-09
Гончигоод:
Тэр бөхийн цолны тухай бол Гончигоо багш арай дэндүүлсэн.Архангайн өндөрт зориулж ийм юм хийж байгаа юм уу аль эсвэл АН орсон Допинд зориулж байгаа юм уу?Тэгвэл тийрдэг барилдахгүй 5Д болж тийрүүлдэг наадмаар бус 2 дох удаагаа цолоо ахиулахнээ.4Д болохдоо Допин зодогоо тайлснаа дараа болсонг бодохоор тэр өгөөд байдаг цолоо зүгээр үнэ хаялцуулаад зарчихмаар юмдаа.
2013-07-08
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: 88671597 tamir46@yahoo.com
2013-07-08