Эснээс элэг гаргаж авлаа

.
“Судас элэгтэй холбогдож чадсан явдал нь хүний бие махбодид орсон хэдий ч ижил төстэй байдал үүсгэнэ гэсэн үг” хэмээн Нью-Йоркийн Маунт-синай эмнэлгийн их эмч Валери Гуон-Эванс ярьжээ. Элэг гаргаж авах ажиллагаа хэд хэдэн шаттай явагдаж, хүний гурван төрлийн эд эсийг ашигласан долоо долоо хоногийн зайтай туршилтууд явагдсан байна.
.
Ажиллагааг удирдсан эрдэмтэн Такэбэ жижиг хэмжээний эд эсийг тарианы аргаар хүний биенд суулгаж болно гэж үзэж буй гэнэ. Эд эсийн дахин төлжих чадварыг зөвхөн элэг гэлтгүй уушиг, нойр булчирхай болон бөөрөнд ашиглаж болно гэж эрдэмтэн Такэбэ үзэж дараагийн туршилтаа явуулахаар болсон тухай Японы эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин дараагийн туршилтыг хүн дээр хийхээр төлөвлөжээ. Такото Инама гэх 20 жилийн турш элэгний өвчнөөр шаналж буй өвчтөнд суулгаж туршихаар болсон байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ