Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

img

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ.  Өнөөдрийн хуралдаанаар  “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ. Мөн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хэлэлцэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ