
Тагнуулч асан Эдвард Сноуденаас болж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Москвад есдүгээр сард хийх айлчлал хойшлогдож болзошгүй талаар дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд таамаглан бичиж байсан юм.
Харин АНУ-ын Москва дахь элчин сайд Майкл Макфол “Москва, Санкт-Петербургт хийх ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажил хийж байна. Энэ айлчлалыг их хүлээж байна” гэж жиргэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн албанаас айлчлал хойшлогдсон тухай ямар нэг албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ