Оюу толгой өнөөдрөөс зэсийн баяжмалаа экспортолж эхэлнэ

img

 

"Оюу толгой"-н баяжуулах үйлдвэр өнөөдөр анхны зэсийн баяжмалаа экспортлох гэж байна. ""Оюутолгой” компани өнгөрсөн сард зэсийн баяжмалын экспортоо эхэлнэ гэж байсан ч тодорхой шалтгаануудын улмаас амжаагүй билээ.

Тус компани Борлуулалтын гэрээгээ ТУЗ-өөрөө батлуулаагүй хэмээн Засгийн газар экспортын нээлтэд очихоос татгалзсанаас экспорт нь хоёр ч удаа хойшлоод байсан юм.

Экспортын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Н.Ганхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга албаны хүмүүс оролцох юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
ТӨМӨР ЗАМ БАРИАГҮЙ БАЙЖ ЯАЖ ЗӨӨХ ГЭЭД БАЙНАА ОНГОЦООР ЗӨӨХ ЮМ БАЙХДАА
2013-07-09