Урианхай сурын харваанд Ховд аймгийн харваач түрүүлжээ
Энэ жилийн Урианхай сурын харвааны наадамд Ховд аймгийн Мөнххаан сумын уугуул, “Хурд мөнхтүшиг” компанийн харваач, спортын мастер Цэвээндоржийн Батзориг түрүүлжээ. Тэрбээр урианхайн сур харвааны
дээд амжилтыг 30 сумнаас 30 онож тогтоосон байна. Үүнээс өмнө дөрвөн удаа дээд амжилтыг тогтоосон байдаг юм. Үүнд: 1994 онд 30 сумнаас модон хавчаахай нумаар 24 онож Давааням,2004 онд 26 онож улсын мэргэн Хонгор , 27 онож Батгэрэл, өнгөрсөн жил 28 онож дээд амжилтыг тогтоогоод байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ