Наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэллээ

img

Их Монгол улс байгуулагдсны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн улсын баяр наадамд наадамчин олноо баясгах хүчит бөхчүүдийн бүртгэл өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Баяр наадмыг зохион байгуулах дүрмийн дагуу даатгалд хамрагдсан 18-аас дээш насны 512 бөхийг бүртгэх аж. Наадамд зодоглох бөхчүүд бүртгүүлэхдээ заавал өөрийн биеэр цолны үнэмлэхтэйгээ ирэх ёстой. Бөхчүүдийн бүртгэл хоёр өдөр үргэлжлэх юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ