Ч.Баттуулд яллах дүгнэлт үйлдэнэ
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Ч.Баттуулд яллах дүгнэлт үйлдүүдэхээр хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлжээ.
Хэдийгээр түүний хэргийг өнгөрсөн гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан ч УМБГ-аас хэргийг гурван сар шалгасны эцэст ийнхүү прокурорын хяналтад шилжүүлсэн байна.
Хэрвээ түүний гэм буруутай нь нотлогдвол ялын дээд хэмжээ буюу 25 жилийн ял сонсох юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ