Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

img

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

Баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, тойроод байрладаг үйлчилгээний цэгүүд, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай зэрэг иргэд олноор цуглардаг,  баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдах газруудад гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийн үзлэг шалгалтыг явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулж, аюулгүй байдлаа хангах талаар заавар  зөвлөгөө өгч  хяналт тавин ажиллаж байна.

Баярын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах  10 дугаар ангийн гал унтраах тасаг Төв цэнгэлдэх хүрээлэнд, Аврах гал унтраах 26 дугаар ангийн гал унтраах тасаг Хүй долоон худагт тус тус хамгаалалтанд гарч болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед бэлэн байдалд, гал түймрийн улсын хяналтын байцаагчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн үйлчилгээний цэгүүдэд галын аюулгүй байдлыг хангах талаар хяналт тавьж ажиллах юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ