Өвлийн олимпийн наадам эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Сочид болох олимпийн медалийг бэлтгэх ажиллагаа ид дундаа явж байна. Нийт 1300 алт, мөнгө, хүрэл медаль хийх юм. Үүнд, 999-ийн сорьцтой гурван кг алт, 960-ын сорьцтой хоёр тонн мөнгө, 700 кг хүрэл орно.
Алтан медаль нь үнэндээ алтадсан мөнгө байдаг бөгөөд зургаан грамм алтаар бүрдэг.
.

1.Москва дахь “Адамс” зоос гоёлын үйлдвэрт 2014 оны Сочигийн олимпийн медалийг үйлдвэрлэж байна.

2.Алтан медальд Олон улсын олимпийн хорооны дүрмэнд заасны дагуу зургаан граммаас багагүй алт орсон байх учиртай.

3. Медальд шаардлагатай бүх материал, орцыг зөвхөн Оросод хийсэн, мөн зөвхөн ОХУ-ын иргэний гараар хийнэ.

4.Токарийн машин дээр. Нэг медаль 25 дамжлаганы дараа бэлэн болно.

5. Медалийг хийхийн тулд 12*12 см-ийн харьцаатай, 12 мм-ийн зузаантай дөрвөлжин медалийг токарийн машинаар 10 см-ийн диаметртэй бөөрөнхий болгож зорно.

6.Олимпийн алтан медаль

7. Бэлдэц дээр олимпийн медалийн бэлгэдлийг гаргана.

8.Медалийн “цонхыг” гаргана

9. Сойзоор цэвэрлэнэ.

10. Алт, хүрэл медаль

11. Хэмжээг зуун мянганы долиор алдахгүй хийнэ.

12.Медалийг хараагүй хүмүүс ч уншихаар баррель үсэг хэрэглэжээ.

13. Шидсэн ч, унагасан ч , хазсан ч өөрөөр хэлбэл ямар ч тохиолдол бат бөх байна гэдгийг амлаж байна.
.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ