УИХ-ын зарим гишүүн төрийн одон медалиар шагнууллаа

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны долдугаар сарын 5-ны өдрийн 107 дугаар зарлигаар УИХ-ын зарим гишүүнийг төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр  гардууллаа. УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Цолмон нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Д.Батцогт, Г.Уянга нарыг Алтангадас одонгоор, З.Баянсэлэнгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.

Мөн Ерөнхийлөгчийн зарилгаар соёлын өв болох Тинозавр Батаарыг эх орондоо авчирахад баг бүрдүүлэн амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарыг “Т.Батаар” хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүзүүгүй эр:
элбэгээ солиорсон байхаа...
2013-07-09
boiloochee kk:
энд нар шагнал авхаар юу хийсэн бэ. Зөв хүнээ зөв шалгаруулж өгөөсэй. Тэр Уурхайд 15-20 жил ажиллаж уушагүй болсон хүмүүс байгаа. Гэрлээд удаагүй нялах үүрээ орхиж уурхайд ажиллаж байгаа залуучуудад шагнал өгөх ёстой гэж бодож байна.
2013-07-09