“Монголын нэг өдөр” нэртэй хотхон байгуулна

img

Монголын урлагийн зөвлөл, СУИС, БНСУын Соёлын стратегийн зөвлөх “METAA” компани хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын наадам ”-ын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Монголын урлагийн зөвлөл, Соёл урлагийн их сургууль, БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх МЕТАА компанитай хамтран зохиодог “Соёлын наадам” энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Хүй долоо хутагт болох аж. Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй уг наадмын хүрээнд уламжлал ёсоор “Монголын нэг өдөр” нэртэй соёл урлаг, гар урлалын хотхоныг байгуулж, эсгий урлал, сурын харваа, уран бичлэг, олон ястны хувцас зэрэг нүүдэлчдийн соёлыг сурталчлах зэрэг арга хэмжээнүүд болох юм байна. Мөн “Сэрсэн тал” урлагийн тоглолтыг зохион байгуулах ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ