Т.Цэмпилмаа, Д.Хүрэлхүү нарын хүмүүс гавъяат цол хүртэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, эдийн засаг, спорт, эрүүл мэнд, байгаль орчин, барилга, худалдаа, зам тээвэр, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
.
Боксын спортын хөгжилд гар бие оролцон тив дэлхийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож яваа үе үеийн тамирчдыг бэлтгэж яваа ЦЕГ-ийн тусгай хэлтсийн биеийн бэлтгэлжилт хариуцсан ахлах байцаагч Буянгийн Ганбатад Монгол Улсын Ардын багш цол олгов.
Монгол Улсын гавъяат багш цолоор Гүрсүрэнгийн Дамирансүрэн ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн Мэс заслын өвчин судлалын профессор, багш
Монгол Улсын гавъяат багш цолоор Лувсангийн Жагдагсүрэн БСШУЯ-ны ахмад ажилтан
Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан цолоор Нэгмидийн Даниел БЗД-ийн 14 хорооны өндөр настан, ахмад инженер
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Цагаандарийн Энхжаргал МУЭ-ийн хорооны зураач
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Бадам-Очирын Галаарид Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч
Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор Пунцагийн Баатар Дорноговь аймгийн “Оточ-Одь” эмнэлгийн эмч
Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор Ванчинсүрэнгийн Бадамсүрэн “Номутай” эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч
Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор Дамдинсүрэнгийн Даажамба Булган аймгийн Рашаант сумын “Өрнөх” хүн эмнэлгийн их эмч
Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор Аюушжавын Оюунбилэг Улсын клиникийн төв эмнэлгийн Поликлиник эрхэлсэн орлогч дарга
Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор Нагирийн Чойжамц Улсын клиникийн төв эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн эмч
Монгол Улсын гавъяат хуульч цолоор Мөнхнасангийн Дамиран Улсын дээд шүүхийн ажлын албаны дарга
Монгол Улсын гавъяат тамирчин цолоор Дамдинсүрэнгийн Нямхүү Монголын Жудо бөхийн холбооны менежер
Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор Нандийн Дарам Орхон аймгийн нийтийн тээврийн “Хүчит Арслан” компанийн жолооч
Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор Намсрайжавын Хуяг-Эрдэнэ УБТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн дарга
Монгол Улсын гавъяат уурхайчин цолоор Галбадрахын Гаваасүрэн Говьсүмбэр аймгийн “Шивээ Овоо” компанийн эксковаторын машинч
Монгол Улсын гавъяат эдийн засагч цолоор Гэндэндоржийн Янсанжав “Хантайшир” дээд сургуулийн ТУЗ-ийн дарга
Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор Далхсүрэнгийн Гүрсэд ахмад жүжигчин, чөлөөт уран бүтээлч
Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор Өншихбаярийн Уянга УДБЭТ-ийн дуучин
Монгол Улсын гавъяат жүжигчин Дамбарэнцэнгийн Хүрэлхүү чөлөөт уран бүтээлч
Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор Тавхайжамцын Цэмпилмаа МҮОНРТ-ийн орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин
Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор Гэсэржавын Пүрэвдорж хөгжмийн зохиолч
Үйлчилгээний гавъяат ажилтан цолоор Янсангийн Өлзийбат Хан-Уул дүүргийн “Хайрхан уул” компанийн засварчин
Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор Галсангийн Жамц Донорын холбооны Хүндэт донор
Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор Бадамгаравын Цэнд-Аюуш БГД-ийн 8 хорооны өндөр настан
Цэргийн гавъяаны Улаан тугийн одонгоор Чойжилсүрэнгийн Тогоондорж Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч
Алтан гадас одонгоор Дониддагвын Ганчимэг УБТЗ-ийн хүний их эмч
Алтан гадас одонгоор Хоролсүрэнгийн Батжаргал Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин
Гомбын Сумъяа Баянгол дүүргийн III хорооны иргэн ахмад бүжигчин
Цэргийн гавъяаны одонгоор Дашцэрэнгийн Бат-Эрдэнэ Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга
Хөдөлмөрийн хүндэт медалиар Дагвын Жалсрай Хан-Уул дүүргийн IX хорооны өндөр настан, ахмад жолооч
Шударга журам медалиар Гэрэлчулууны Чинболд Аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбарын аврагч, Онцгой байдлын ахлах ахлагч
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ