“Босоцгоо Миний Өвөрмонгол” дууг дуулсан Монгол залуусыг Хятадын цагдаа нар эрэн сурвалжилж байна

img

Өвөрмонгол дахь  Монгол үндэстний   цөөнхийн эрхийг хамгаалагч  Монголчууд хавчлага дарамт дор байдаг тухай мэдээлэл багагүй сонсогддог.  Тэгвэл ӨМӨЗО-ы Багшийн их сургуульд суралцдаг байсан   Д, С гэсэн хоёр Монгол   залуу   Өвөрмонголд  “Босоцгоо Миний  Өвөрмонгол”   нэртэй   дуу зохион дуулж,   интернэтээр цацсан нь    БНХАУ  даяар  эрэн сурвалжлагдахад хүргэжээ.   Залуус  “...Босоцгоо миний дарлагдсан Өвөрмонгол Босоцгоо миний торлогдсон  Өвөрмонгол Босоцгоо миний  маллагдсан   Өвөрмонгол Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо...”  хэмээн дуулсныхаа төлөө, эх нутагтаа эргэх хөл тавих эсэх нь эргэлзээтэй байдалд ороод байгаа юм байна. Тэднийг  хил давж чадаагүй гэдгийг  холбогдох байгууллагууд  мэдэгдсэн бөгөөд  Өвөрмонголд  ууланд бүгж байгаа гэсэн мэдээлэл байна.  Харамсалтай нь, хэрэв тэд баригдвал улс төрийн хэргээр ял сонсох магадлал өндөр байгаа юм байна.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zov ho duulaad bai duu l duulaa biz yadgiin
2011-10-20
Ee yamar hetsuu yum be. Mongold avchirchih yumsan.
2011-10-17