Оросын тусгайгийнхан ирлээ
Өнгөрөгч ням гаригийн орой Саратов мужийн Пугачева сууринд 16 настай чечень, 21 настай Руслан Маржанов хэмээн усан цэрэг залууг хороосноос болж орон нутгийн иргэд Кавказаас ирсэн иргэдийн дунд зодоон цохион болжээ. Залууг олон удаа хутгалж гэмтэл учруулжээ. Маржановыг эмнэлэгт хүргэгдсэн ч амийг нь аварч чадаагүй байна.
.
Иргэдийн эсэргүүцлийн арга хэмжээ газар авч, холбооны чанартай зам хаахыг оролдож, засаг захиргааны байрыг бүслэн чеченүүдийг гаргахыг шаардаж байгаа аж. Байдал хурцдах төлөвтэй байгаа тул Оросын тусгайгийнхан сууринд иржээ.
.
Амиа алдсан залуугийн эцэг хүчирхийллийн давалгааг зогсоохыг уриалж “Надад үнэхээр гунигтай байна. Миний хүү үхсэнийхээ дараа ч тайван байж чадахгүй байна. Асуудал үндэстэн, ястанд байгаа юм биш. Оросод архидалт дэндсэнээс боллоо. Хэрвээ уух газар байгаагүй бол юу ч болохгүй байсан. Тэр маань тамирчин байсан. Бүх насаараа л спорт хөөсөн” гэжээ. Түүний эх ч мөн адил “Аль нэг үндэстэн, ястныг буруутгахгүй. Харин засаг захиргаа, хэл дуулгаагүй цагдаагийнханд гомдож байна” гэжээ.
Чеченийн засаг захиргааны төлөөлөгч Маржановын эцэг, эхээс уучлалт гуйсан байна.
.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ