Сайдыг "Батаар"-аар шагнав

img

 

Эх орондоо ирээд удаагүй байгаа Тинозавр Батаартай "нэр холбогдсон" хүмүүст өнөөдөр шагналын хур бууж байна. "Тинозавр Батаарыг эх орондоо авчирахад баг бүрдүүлэн амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарыг Ерөнхийлөгчийн зарилгаар  “Т.Батаар” хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна.

Харин шагнал гардсан сайд маань "Батаар"-ын шагналыг Т-Батаарыг эх оронд нь эргүүлэн авчирах  болон олон нийтэд дэлгэн үзүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан албан байгууллага, хүмүүст ерөнхий сайдын гарын үсэгтэй  хүндэт өргөмжлөлийг гардуулан өглөө.

Энэхүү өргөмжлөлөөр  доктор, палеонтологич Х.Цогтбаатар, У.Барсболд  даргатай ШУА, Палеонтологийн төвийн хамт олон, урлаг судлаач Б.Наранзун, Д.Батжаргал даргатай Нийслэлийн Цагдаагийн газрын хамт олон, Д. Баттулга даргатай Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Үндэсний газарзүй Монгол” сэтгүүл, “Тэнгэрлэг үсэг” ХХК, “Зөв хийц” ХХК,  "Синима оф Саунд" ХХК, "Нью Бэлэг" ХХК-ийн хамт олон зэрэг байгууллага, хувь хүмүүс Т-Батаарын хүндэт өргөмжлөлийн эзэд боллоо.  Мөн өнөөдөр Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  Т-Батаарын нэхэмжлэгч болсных нь төлөө уг өргөмжлөлийг гардуулах юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэнгэр:
Тиронозавр Оюунгэрэл.
2013-07-10
Guts:
Soliorj duusahne
2013-07-10
ter chiny:
aa ya ya..ter chiny tengerei amytan baihgui yu..ha ha mongoliin tur gej..
2013-07-09