Оюутолгойн зэсийн баяжмал олон улсын зах зээлд гарч эхэллээ

img

Оюутолгой компанийн зэсийн баяжмалыг олон улсын зах зээлд нийлүүлэх анхны цувааг үдэн гаргах ёслол Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн баяжуулах үйлдвэрт өнөөдөр болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар оролцлоо .

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл худалдааны гэрээг хянаж үзсэний дараа зэсийн баяжмалыг экспортод гаргах асуудлыг дэмжсэн юм. “Монголд үйлдвэрлэв” шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан цуваа Оюутолгойгоос Гашуун сухайтын боомт руу хөдөлсөн нь монголчуудын хувьд чухал үйл явдал юм.

“Сүүлийн 40 шахам жил Монголд Оюутолгойн үйлдвэр шиг том бүтээн байгуулалт хийсэнгүй. Эрдэнэт үйлдвэрээс хойшхи том бүтээн байгуулалт болох Оюутолгойн зэсийн баяжмалыг өнөөдөр олон улсын зах зээлд гаргаж байгаа нь  монголчууд бидний болон хөрөнгө оруулагчдын хамтран ажилласан арав гаруй  жилийн хөдөлмөрийн үр дүн юм.  “Оюутолгойн баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед манай орны уул уурхайн салбарын экспортын хэмжээ 30-40 хувь нэмэгдэнэ” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хөгжилд хөтөлсөн баяжмалын цуваа”   ёслолын үйл ажиллагаанд оролцохдоо хэллээ.

Одоогийн байдлаар зэсийн баяжмалыг Оюутолгойн ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байна. Удахгүй Оюутолгой ордын зэсийн нөөцийн дийлэнх нь оршиж байгаа далд уурхайд хүрч олборлолт явуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

babaa:
goe bna
2013-08-13
keke:
Uguuj byuanaa ugux boltygai...
2013-07-10
keke:
olon ulsiin zah zeel baihdaa yaahav dee, hujaa gehees icheed baigaa yum baihdaa ene 9.
2013-07-09
MongolUls:
Zaluu uye udahgui naad bayjmaliig chine say say dollariin unetei mashin, komputer, puujin, hiimel daguul bolgoj delhiid 1000 dahin uniig n usguj zarah bolnoo.
2013-07-09
Zochin:
Ene Batbayar gishyyn Toriin esloliin albanii darga bolson yum yy? Haana l tuuz haichilj baina, ter gazar byrt zogsoj baih yum. Ediin zasgiin yamnii oroltsoo baigaa geed zaaval said ny ter bykhend ochij tuuz haichlah estoi gesen yg bish shyy dee. Tsaana ny hiih estoi ajil asar ikh baigaa, ediin zasgiin baidal ch saingyi dyr zuragtai baigaa shyy!
2013-07-09
Zochin:
Bayar khurgie. Saikhan medee. Iluu erchimtei khugjil ruu khutlukh garaa ekhellee
2013-07-09
Чадраабал:
Манай орны уул уурхайн салбарын экспортын хэмжээ 30-40 хувь нэмэгдэнэ. Зэсийн үнэ тогтвортой өндөр байж улс оронд маань түүнээс их ашиг орж ирж Монголчуудын маань амьдрал дэвжин дээшлэх болтугай
2013-07-09