“Coke’n beat” наадам “Viva city”- д болно

img

Амьд хөгжмийн "Coke'n beat" наадмын энэ жилийн хаалтын шоу энэ сарын 14-нд буюу ням гаригт "VIVA CITY" -д болно. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Coke'n beat"  наадамд энэ жил хорин хамтлаг оролцсоноос "Rev On", "Аадар", "Silent Scream" , "The Fix" гэсэн дөрвөн хамтлаг шалгарч үлдээд байгаа аж. Энэ жилийн ялагчаар шалгарсан хамтлаг Монгол Улсаа төлөөлөн Азийн амьд хөгжмийн "Asian" наадамд оролцоно. Мөн урилгаар  Нисванис, A Sound,  2012 оны "Coke\'n beat"  наадмын шилдэг "Asian Beat" наадмын гуравдугаар байрын шагналт UFO хамтлаг уран бүтээлээсээ сонирхуулах ажээ. Дашрамд дуулгахад тасалбарын үнэ 5000 төгрөг гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ