Улаанбаатарт бороотой

img

Улаанбаатарт үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 хэм дулаан байна.Өнөөдөр нутгийн төв хэсгээр усархаг бороо, мөндөр орж болзошгүй байгаа тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, баруун болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, Зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсэг болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн саваар 27-32 градус, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ