Эх орны ногоог нийслэлд 28 цэгт борлуулна

img

Монгол Улсын Ерөнхий сайдыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ногоочид, тариаланчид хүнсний ногооны борлуулалт, ногоогоо хадгалах зоорийн асуудлыг шийдэж өгөхийг хүсч байсан. Тэгвэл өнөөдөр уг асуудал шийдлээ олж Засгийн газрын хуралдаанаар доорх шийдвэрийг гаргалаа.

Манай улс энэ онд 200 гаруй мянган тонн төмс, 100 гаруй мянган тонн хүнсний ногоо хураан авахаар тооцоолж байна. Гэтэл зоорийн нийт багтаамж 170 мянган тонн байгаа нь хураан авах ургацын тал хувийг л хадгалах боломжтой, үлдсэн 140 гаруй мянган тонн ургацыг шууд борлуулахаас аргагүй байдал үүсээд байгаа юм. Зоорьгүйгээс ногоочид ургацаа ялзруулж, эсвэл хөлдөөж алдагдал хүлээдэг бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд зун, намрын улиралд төмс, хүнсний ногооны борлуулалт агуулах, худалдааны төвийг нийслэлийн дүүргүүдэд байгуулах нь чухал.

Тиймээс тариалан эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулахад зориулсан худалдааны төв, агуулахуудыг 7 дугаар сарын 30-ны дотор байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Ийнхүү энэ намар эх орны ногоог нийслэлийн 28 цэгт борлуулах бөгөөд ногооны павильон барих хөрөнгийг яамд гаргаж, дүүргүүд хариуцан барих боллоо.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhhhh:
эх орны бүтээгдэхүүн гээд үнэ нь тэнгэрт нисээд явчихсан гэтэл бөөн олон дамжлагаар дамжиж явсаар монголд орж ирсэн хятад ногооны үнэ хямдхан яагаад үнийн ялгаа ийм байна аа
2013-07-10