Хугацаа нь дууссан 20 тонн тахианы мах хураан авчээ
Хятадын цагдаа нар Вьетнамын наймаачдаас 20 тонн хугацаа нь дууссан тахианы мах хураан авчээ. Зарим боодол дээр үйлдвэрлэсэн он нь 1967 буюу Мао Зедуны үеийн шошго байсан байна.
Вьетнамын хил дамнуулан наймаа хийдэг бүлгийг эртнээс хянаж байсан бөгөөд Хятадын зах зээлийн ийнхүү муудсан тахианы махан бүтээгдэхүүнийг нийлүүлж байж. Тэд химийн үйлдвэрт махыг дахин боловсруулж, нянг устган элдэв хүчил нэмж тонныг нь 2000 ам.доллар хүргэн худалддан ашиг олдог байжээ. Хугацаа нь дууссан нэг кг мах 1,5 кг болтлоо “шинэ тахиа” болдог байсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ