“Хүндэтгэлийн чуулган” ордны гадна хуралдана

img

УИХ-ын “Хүндэтгэлийн чуулган” өнөөдөр Төрийн ордны гадна хуралдана.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 8-нд Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргасан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ыг баталсан 40 дүгээр тогтоол, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай тогтоолыг тус тус үндэслэн гаргасан уг захирамжид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх түүхэн үйл явдлыг тохиолдуулан өнөөдөр Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар заасан юм.

Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаан анх удаа Чингисийн хөшөөний урд буюу гадаа талбайд болох гэж байгаагаараа онцлог юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bilet:
Naadmiin neeltiin bolon khaaltiin 2 udriin bilet zarna. Utas: 88180953
2013-07-10