Ослоор өөд болгосдыг сүүлчийн замд нь үдлээ
Саяхан дэлхий нийтийг түгшээсэн Boeing 777 онгоцны сүйрлээс болоод зорчигдын хоёр нь газар дээрээ амь насаа алдсан хэрэг гарсан. Амь насаа алдсан 16 настай Жиангсан, Зэжинг нарын гэр бүлийнхэн суралцаж байсан сургууль дээр очиж өнөөдөр сүүлчийн замд нь үдсэн байна.
Хохирогчийн ээж энэ үеэр “Гэнэтийн үйл явдал болж охины минь амийг авч одсонд одоо хүртэл итгэж чадахгүй байна. Зуныхаа амралтаар АНУ руу хэлний бэлтгэлд явахаар гэрээсээ явсан охин минь хэл ч үгүй, амь ч үгүй боллоо. Бүх шатны байгууллагаар явах болно. Өнөөдөр сүүлийн замд нь үдлээ гээд энэхүү хэргийг хаасан гэсэн үг биш” хэмээн хэвлэлийхэнд мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ