Төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг батлав

img

  Жакарта хотод энэ сарын 29-30-ны өдрүүдэд болох Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Засгийн газраас баталлаа. Эрчим хүчний дэд сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Доржпүрэвээр ахлуулсан төлөөлөгчид хуралдаанд оролцож, хоёр орны хамтын ажиллагааны шинэ салбар, боломжийг тодорхойлж, протоколд гарын үсэг зурна. Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох бодлогын хүрээнд АПЕК-т гишүүнээр элсэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтад оролцох зорилтуудыг танилцуулж, Индонезийн талын дэмжлэг авах чиглэлээр ажиллах юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ