Кино, гэр бүл, хүмүүнлэгийн ажил бол миний амьдралын гурван чухал мөчир

img

    Алдарт жүжигчин Анжелина Жолигийн хэдхэн хоногийн өмнө “Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Өнөөдрийн өндөрлөгөө эргэн харвал хамгийн алдсан зүйл юу байна вэ? -Анх 12 настай байхдаа киноны туслах дүрд тоглож байлаа. Тэр өдрөөс хойш л би жүжигчин болох ёстой хүн юм байна гэх бодол өөрийн эрхгүй төрдөг байсан. Өнөөдрийн байр суурьнаас амьдралаа эргэн харвал орооцолдсон утастай адил зүйрлэхээр тийм л замбараагүй харагдаж байна. Хүмүүс тэр болгон мэдэхгүй болохоос сүүлийн таван жил миний хувьд амар амгалан жил болж өндөрлөлөө. -Яагаад сүүлийн таван жил гэж. Өмнөх он жилүүд чинь хэрхэн өрнөж байсан гэж? -Би жүжигчин болоод 19 жилийг кино урлагт өнгөрөөсөн байна. Багаггүй хугацаа шүү. Энэ их хугацаанд 58 бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Амьдрал маань ажил ажил гэсээр зогсонги байдалд байснаа таван жилийн өмнө л мэдсэндээ гайхаж байна. Одоо харин амьдрал минь илүү зугаатай, хөгжилтэй байгаа.   -Та өөрийн хайртай хүнээ хэзээ анх харж байсан бэ. Ер нь гэрлэнэ гэж бодож байсан уу? -Брэдийг 1997 онд “Тибетэд өнгөрүүлсэн долоон жил” киноныхоо нээлтийн үеэр тэр хотыг жинхэнээсээ буулгаж байхыг нь харж байсан юм. Орилж хашгичсан фэнүүд нь түүнийг лав л 48 цагийн турш зочид буудлын өрөөнд нь хорьсон юм даг. Харин тэр зуур түүний хамтран тоглогч болох Девид Тюлес чөлөөтэй нь аргагүй буудлаар орж,  гаран явдаг байсан нь одоо хүртэл сэтгэлд харагдаж байна. Тюлес надад үдэшлэгийн дараа “Эрэгтэй хүний хувьд Брэд шиг царайлаг байх нь бараг л зовлон юм” гэж хүртэл хэлж байсан. Би түүнд санаандгүй “Тэр ч нээрээ царайлаг эр шүү, бүр түүнийг үнэхээр царайлаг, бараг л энэ дэлхийн хамгийн сайхан залуу" гэж хэлтэл маргааш нь над руу Брэд залгасан. /инээв/ Тэгээд тэр өдөржингөө бид халуун яриа өрнүүлж байсан санагдаж байна. Найруулагч Бэн Жонн 2009 оны нэгдүгээр сард залгаснаа “Би нэг маш сонирхолтой уран сайхны кино хийж байгаа. Нэр нь ноён хатагтай Смит. Чи зохиолыг нь уншиж үзэх үү” гэхэд нь тэгье гэсэн. Ингэхэд гол дүрийн эрэгтэйд хэн тоглох уу гэтэл Брэд тоглох магадлал 99.9 хувьтай байгаа гэсэн. Одоо санахад  “шууд л тоглоё” хэмээн дуу алдсанаа санаж байна.   -Энэ киноны дараа та хоёр удалгүй сүй тавьсан санагдаж байна? -Түүнд хайртай олон бүсгүйг гомдоосон ч гэсэн би ч бас хайртай хүнтэйгээ амьдрах эрх байгаа. Би түүнийг маш сайн найз бас ховорхон эцэг хүн гэж боддог юм. Ингэж бодох болгондоо л би ухаанаа алдчихдаг, тэгээд л түүнд ямар их хайртайгаа мэдэрч, тэр их сэтгэл татам харагдаад эхэлдэг юм даа. Ихэвчлэн хүүхдүүдтэйгээ байхыг нь харахаар ийм мэдрэмж төрдөг. Нас нэмэх тусам тэр минь улам үзэсгэлэн төгөлдөр харагддаг. Яг л хясаагаа нуусан сувд шиг сайхан харагддаг. -Брэд таныг болзоот бүсгүй, эхнэр хоёрын хооронд хэр их хайрлаж байна? -Түүнийг манай найзууд энэ гэрийн ганцхан эмэгтэй нь чи биш Брэд байх гээд шоолдог. Бид гэрийн ажлаа ээлжилж хийдэг. Бидний аль нэг нь үргэлж гэртээ хүүхдүүдтэйгээ байх хэрэгтэй болдог. Тэднийг авч гарах, тэдэнтэй хамт байх, сургууль руу нь хүргэж өгч авах, бас зураг авалтан дээр очиж аав эсвэл ээжтэй нь уулзуулах гээд л үргэлж хоорондоо ажлаа солилцдог.  Зөвхөн эмэгтэй хүн л гэрийн ажил хийх хэрэгтэй гэсэн үг биш шүү дээ. Тиймээс эртхэн нөхрөө гартаа оруулж өөрийн үгэндээ оруулж бай гэж зөвлөмөөр байна. Надтай болзож байхад нөхөр шиг минь л ханддаг байсан.   -Таны сүүлд тоглосон киноны тухай? -Киноны найруулагч Флориан Хенкел надад утасны цаанаас “Надаас 18-40 насны эмэгтэй дүртэй бүх киноны зохиолыг ав” гэсэн. “Жоли чи миний кинонд тоглохгүй гэсэн үг байхгүй зүгээр тогло” гэж хэлсэнд үнэхээр сайхан санагдаж бүх зохиолоо над руу явуулахыг хүссэн. Би тийм том хүнд ийм хэрэгтэй байгаад баярласан. Тэгээд л би өөрийнхөө мэдрэмжээр, таалагдсаныг нь сонгосон. Тэгээд сүүлийн үед гарч байгаа кинонуудын өнгө их муу байна. Миний одоо хийх гэж байгаа өнгө ямар байдгийг харуулах болно гэсээр үүр цайтал бид хоёр ууж сууссан даа. Жуулчин кино маань маш амжилттай болсон. Жинхэнэ өнгөлөг кино болсон гэж үзэгчийн хувиар боддог.   -Та хоёр хэр өөрсдийгөө харддаг вэ? -Би хэрвээ арван жилийн өмнө Брэдтэй хамт амьдардаг байсан бол гэрээс нь гаргахгүй байсан. Тийм хар, муу санаа бүрэлдэж байдаг байлаа. Одоо бол тэр миний, сэтгэлийг минь онгойлгох түлхүүр минь учраас санаа зовдоггүй. Би эрэгтэй хүн байсан бол над шиг бүсгүйг хардах л байлгүй дээ. /инээв/   -Яагаад танай гэр бүл хүмүүнлэгийн ажлыг ингэж их сонирхох болсон юм бэ? -Гэр бүлээ кино мэт байлгахыг хүсдэг. Хүмүүнлэгийн ажлыг бүхий л салбарт хийх талаар төлөвлөгөө гаргадаг. Бид халуун гэр бүлээр амьдарч байгаа бол бусад хүмүүс ч ингэж амьдрах хэрэгтэй гэж боддог. Унтах болгонд нь хүүхдүүддээ үлгэр уншиж өгч, өглөө бүр халуун үнсэлтийг өгдөг шигээ би ч бас тэр жаахан хүүхдүүдэд ээж нь байх хэрэгтэй гэж Брэдэд хэлэхэд “чи минь юу хүсэж байна түүнийгээ л хий би чиний ард сүүдэр мэт байя” гэж хэлсэн. Чамдаа би хайртай шүү Брэд. -Чи үргэлж өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг байсан уу? -Мэдэхгүй ээ. Одоо цагт олон хүүхэдтэй айл их ховор үзэгдэл болсон гэж сонссон. Ихэнх эмэгтэйчүүд “сүрэг” шиг олон хүүхэдтэй байх тал дээр их таарамжгүй ханддаг гэж сонсоод л ингэж боддог болсон доо.   -Та дахиад хүүхэд үрчилж авах уу? -Бид зургаан хөөрхөн хүүхэдтэй. Саяхан Брэд маань хоёулаа дахиад нэг гүнжтэй болох уу гэхэд би болох байхаа гэж хариулсан. Харин өглөө босоход Брэд хонгор минь “Судан улсад 80 мянга гаруй хүүхэд өлсгөлөнд нэрвэгдсэн гэж байна. Хөөрхий дөө, дөнгөж 1-15 насны хоорондох юм байна” гэхэд үнэхээр өрөвдөж байсан.  Кино, гэр бүл, хүмүүнлэгийн ажил бол миний амьдралын гурван чухал мөчир минь. Миний хүүхдүүд хүмүүнлэгийн ажил хийдэг улс орнуудаас минь гаралтай. Би өөрийнхөө гэр бүлийг глобал гэж хэзээ ч бодож байгаагүй. Тэднийг бие биенээс нь салангид харж чаддаггүй юм. Өглөө босоод л Пакистанд ямар нэг муу зүйл болсон талаар сонсвол би дотроо “Тэд чинь азиуд, миний хүүхдүүд тэндээс гаралтай шүү дээ" гэж боддог. Тэндэхийн хүүхдүүд яг л миний хүүхдүүдтэй адил юм шиг санагддаг. Тэгэхдээ ойрын хэдэн жилдээ хүүхэд өргөж авах санаа алга.   -Таны ирээдүйн төлөвлөгөө? -Сайн ээж, сайн хань байхыг хүсч байна. Хэн нэгэнд таалагдаж амьдрах тийм ч хүсэх зүйл биш. Олон сайхан кинонд тоглосон ч гэсэн миний хань, үр хүүхдээс илүү гэж үү хэмээн хааяа боддог болчихлоо. Хөгширч байгаа юм болов уу даа.   -Та хоёрыг хүүхдүүдийнхээ шахалтаар хуримаа хийх гэж байгаа гэсэн. Энэ үнэн үү? -Бид орой бөөнөөрөө хоолоо идээд унтах гэж байтал манай том хүү Жорж гэнэт ээж, аав та хоёртой чухал юм ярихсан гэсэн. Тэгээд том өрөөнд цуглараад юу болсныг нь асуутал. Бага охин Суси маань ааваа, ээжээ та хоёр яагаад хуримаа хийхгүй байгаа юм. Хэрвээ хуримаа хийнэ гэвэл бид нар цуглуулсан мөнгөөрөө бөгж авж өгнө шүү гэдэг байгаа. Тэр үед л тэд нарыг мөнгө хураадгийг нь мэдсэн. Үнэхээр сонирхолтой Панда нар шүү.   -Тэгээд ямар шийдвэр гаргав. Яагаад Панда гэж? -Хуримаа хийх байхаа. Хийх дөхөхөөр хүссэн хүсээгүй мэдэгдчих байх. Би хүүхдүүдээ дандаа панда гэж дууддаг. Панда 1, 2, 3 гээд л тэгээд нэг бодлын тааварт тоглоом болж хувирдаг даа. Тэд нар панда нэг гэхээр бүгдээрээ ээжээ намайг дуудсан уу гээд л өрөөнд хүрээд ирдэг юм. -Хүүхдүүдээс чинь та хоёр шиг жүжигчин гарах болов уу? -Зургаан хүүхдээс ядахдаа нэг жүжигчин гарах л байлгүй дээ. Яг одоогоор жүжигчин, дуучин болох юм харагдахгүй байгаа. Зүгээр л боловсрол байхад хангалттай гэж бодож байна. Хүүхдүүд маань хэн нэгний хараат бусаар ирээдүйгээ сонгох учиртай.   Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aaaa:
bi ene yriltslagiig angliar ni unshisan
2013-07-14
tasarhai:
saihan hvvhen l dee tghdee svvliin ved joohon turaad bga sanagdaad baina
2013-07-13
huurhun bnao:
huurhun yumaa panda nar gj huurhun helsen bnadaa kkk
2013-07-13
hi hi:
hi
2013-07-13
zochin:
эртхэн нөхрөө гартаа оруулж өөрийн үгэндээ оруулж бай гэж зөвлөмөөр байна.....eee JOLIE min de ene ugiig bolgoomjtoi helehgui bol zarim neg saihan garuud n shuud utgaar n oilgood buzaagaad amidralaa JINHENE TAM bolgoj bna tsaana chin.deerhi ug yamar utgataig ehlej oilgochiod daraa n ene talaar yum bodooroi do...panda nar min gej....
2013-07-12
bolon yokte:
saihan sain n zeregtseed hovor od yum daa
2013-07-11
tsetsee:
shn emegtei shuu uneheer ulger jishee ger bul
2013-07-10
boogii:
mundag saihan emegtei yumaa eruul enhiig husie. uhaalag saihan yarisan bn amjilt
2013-07-10
Gana:
Mundag emegtei xuniig xairlaj xuneer xairluulna gedeg saixan um aa Mini shuteen emegtei Az jargal eruul enkh baigaasAi gej xusiye
2013-07-10