
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрүүд болон түүний санхүүжилтийн хэмжээг баталлаа. Дээрх үйлдвэрүүдэд 50 сая ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан энэ онд олгоно. Мөн сая байгуулагдсан Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагааг эхлүүлэх, орон сууцны барилга барихад 100 сая ам.доллар, МИАТ ТӨХК-д Боинг 767-300ER агаарын хөлөг худалдаж авахад банктай байгуулсан зээлийн гэрээний 25 сая ам.долларыг Чингис бондын хөрөнгөөс санхүүжүүлэхээр тогтсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ