
Америкийн тэрбумтны үүсгэн байгуулсан “Майкрософт” компани маргааш шинэ зохион байгуулалтад орох төлөвлөгөөгөө танилцуулна. Дэлхийн зах зээл дэх веб сүлжээ, гар утасны төрлийн үйлчилгээний салбарт шинэчлэл хийх зорилгоор дээрх ажлыг эхлүүлэх аж.
Өөрчлөлтийг топ менежерүүдээс эхлэх бололтой. “Майкрософт” гар утасны зах зээл дээр хуучинсаг аргаар ажиллаж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Билл Гейтс нэг ярилцлагадаа “Гар утасны салбарт хүчтэй орж чадахгүй байгаа нь анхнаасаа хөлөө олоогүй, буруу замаар эхэлсэн байгаа юм” гэж байжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ