Сэтгүүлчийг өмнө нь удаа дараа заналхийлж байжээ

img

  Дагестаны “Новое дело” сонины орлогч эрхлэгч Ахмеднаби Ахмеднабиевын амь насанд халдсан хэргийг “Хил хязгааргүй сурвалжлагчид”, “Эмнести Интэрнэшнл” байгууллагууд ажил мэргэжлээсээ болж амиа алдсан хэрэг гэж дүгнэжээ. “Хил хязгааргүй сурвалжлагчид” Оросын Кавказ хүний эрх, сонгуулийн хууль зөрчсөн зэрэг хурц сэдвээр бичдэг байсан шилдэг сэтгүүлчийнхээ нэгийг алддлаа. Бид гүнээ эмгэнэл илэрхийлж байна гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Ахмеднаби Ахмеднабиевыг 2012 онд ч амь насанд нь халдана хэмээн сүрдүүлж байсан юм. Өнгөрсөн тавдугаар сард үл мэдэгдэх нэгэн дөрвөн удаа машин руу нь буудан азаар амьд гарч байсан удаатай. Түүнийг өнгөрөгч ням гаригт Семендер тосгоноос гарч явахад нь олон удаа буудаж, тэрээр газар дээрээ  нас баржээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
коммунистууд нь алжээ ум ма ни бад мэ хум
2013-07-13