А.П.Торшин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

img

  УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга А.П.Торшин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордноо хүлээж авч уулзлаа. З.Энхболд, эрхэм төлөөлөгчдийн амрыг эрээд төлөөлөгчдийг тэргүүлэн яваа ноён Торшинд Монгол Улсад дахин айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд манай найрсаг харилцаат ОХУ-ын албан ёсны төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байгаад талархал илэрхийлэв. Төлөөлөгчдийн тэргүүн ноён Торшин Их Хурлын даргад өглөөний амгаланг айлтгаад айлчлалын өргөн бүрэлдхүүнтэй төлөөлөгчдийг төрийн шахуу албатай энэ өдөр цаг зав гарган хүлээн авч байгаад хариу талархал илэрхийллээ.   УИХ-ын дарга З.Энхболд, хоёр орон стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаа ч энэхүү харилцааг эрчимжүүлж, улам өргөжүүлэх ихээхэн бололцоо байгаа талаар тэмдэглэн ярихдаа, парламент хоорондын харилцаа нь хоёр улсын харилцааны чухал хэсэг бөгөөд хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа Монгол-Оросын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байна гээд Миний бие УИХ-ын даргын хувьд ОХУ-д айлчлах албан ёсны урилгатай байгаа. Энэ урилгыг хүлээн авч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа хэмээн онцлов. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд шийдлээ хүлээж буй зарим асуудал байгааг талуудын хүчин чармайлтаар ойрын хугацаанд шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа Их Хурлын дарга мөн илэрхийлэн хэлсэн юм.   Төлөөлөгчдийн өргөн бүрэлдхүүнд Бүгд Найрамдах Буриад Улсын төлөөлөгчид мөн багтан ирснийг ноён Торшин танилцуулаад хоёр орон бүс нутгийн хэмжээнд болон хилийн харилцааг улам сайн хөгжүүлэх, Улаан-Үд, Хиагт хотууд соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж ирсэн уламжлалт харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд эдийн засгийн харилцаа идэвхижиж байгаад анхаарал хандуулах шаардлагатай байгааг тэмдэглэн хэлэв. Мөн саяхан болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа маш сайн зохион байгуулалттай, амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд УИХ-ын сүүлийн удаагийн сонгуулийг өөрийн биеэр ажигласнаа дурьдаж, сонгуулийг технкийн дэвшилтэт технологийг ашиглан боловсронгуй явуулах тухайд монголын талаас сурах зүйл их байгаа гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huh mongol:
U hsen b aas..orosuudad ashigtai, MONGOLCHUUDAD ashiggui hariltsaa baidaggui bhaa...
2013-07-10