Залуус Төрийн далбааны өдөрийг тэмдэглэж байна
Өнөөдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр. Энэ өдрийг тохиолдуулан MCS группын залуус Viva City хотхонд Төрийн далбааны өдөрийг тэмдэглэж байна. Өдөрлөгийг Улаанбаатар хотоос олон хүн гэр бүл, найз нөхдөөрөө зорьж очсон байх аж. Тэдний ярьж буйгаар “Сүүлийн үед Viva city хотхонд олон сайхан үйл ажиллагаа, өдөрлөг зохион байгуулж буй нь үнэхээр их таалагдаж байгаа” гэцгээнэ.
.
Төрийн далбааны өдөрлөгийн талаар MCS холдингийн судалгааны албаны ажилтан, өдөрлөгийн зохион байгуулагч А.Энхтулгаас тодрууллаа.
.
-Залуус яагаад Төрийн далбааны өдрийг зохион байгуулах болов?
-Наадам болохоор хүн бүр машиндаа далбаагаа өлгөдөг. Учир нь Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сурах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар санаачлан батлуулж байсан.
Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр байхаар хуульчилсан бөгөөд 2009 оноос эхлэн тэмдэглэж эхлээд байна. Харин залуус бид анх удаа энэ өдрийг өөрсдөө Viva city хотхоныг сонгож, зохион байгуулж байна.
.
-Яагаад “Viva city” хотхоныг сонгож, Төрийн далбаагаар чимэглэсэн юм бэ?
-Viva city хотхон бол залуучуудад зориулсан шинэ содон хийцтэй газар. Та энд Viva City ийн 2 км үргэлжлэх гудамжинд зугаалж, усан оргилуурнуудын сэтгэл сэргээм сайхныг мэдэрч, хуушуурны өдөрлөг хийж буй ресторан, паб, хоолны газруудаар үйлчлүүлж өдрийг сайхан өнгөрүүлж болно.
Тиймээс залуус бид энэ хотхоныг сонгон авч Төрийн далбааны өдөрлөгөө хийж байна. Цаашид өөр хотхонуудыг Төрийн далбаагаар чимнэ гэсэн бодолтой байгаа.
.
-Өдөрлөгийн хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
-Төрийн далбааны өдөрлөг хүрээнд Viva city хотхоныг чимэглэсэн байгаа. Мөн наадмын хуушуурны өдөрлөг болно.
.
-Наадмын хуушуур ямар үнэтэй борлуулагдах вэ?
-Хотод зарагдаж байгаа наадмын хуушууртай адилхан үнэтэй байх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ