Хүндэтгэлийн жагсаалд 2250 цэргийн албан хаагч оролцов
Хүннү гүрэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Үндэсний эрх чөлөөний 102 жил, Ардын хувьсгалын 92 жил, Үндэсний их баяр наадмыг угтаж, Монгол Улсын Төрийн далбааны өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зориулан хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд болсон юм.
.
Хүндэтгэлийн жагсаал нь тухайн улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах цэрэг, зэвсгийн хүчин чадлыг харуулсан чухал арга хэмжээний нэг юм. Энэ утгаараа хүндэтгэлийн жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчдаас гадна Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний төлөөлөл нийлсэн 2250 цэргийн албан хаагч оролцов.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ