Цагдаа нар хониор торгоод байна уу
Улсын их баяр наадам маргааш эхэлнэ. Энэ өдрүүдэд хотын захаар баярын бог зарсан малчдын багахан суурин бий болдог. Иймд манай сурвалжлах баг Цагаан хаалганы наана байрлах, яармагын дэнжийг зорьсон юм. Тэнд хэд хэдэн малын худалдаа байх бөгөөд иргэд наадмаар идэх хонио авахаар цөөхөн байгаа тэдгээр хонинуудаас шилж авч байлаа.
.
Худалдан авалт хэр байгаа талаар нэрээ хэлэхийг хүсээгүй малын худалдаачингаас тодрууллаа.
.

-Төв аймгийн Бөхөгийн голоос уржигдар авчирсан.
.
-Хонь ямар үнэтэй вэ?
- 130-250 мянган төгрөгний хооронд байна. Төлөг дууссан. Харин ямаа 100-130 мянган төгрөгний үнэтэй байна.
.
-Борлуулалт ихтэй байгаа юм байна даа?
-Өчигдөр тавхан хонь зарсан. Өнөөдөр чухам ямар байхыг сайн мэдэхгүй байна. Борлуулалт тааруухан л байна. Цагдаа нар ногоон бүсэд хонь орууллаа гэж хөөж туугаад, эсвэл хониор торгоод...
.
-Хониор торгоод гэдэг чинь юу гэсэн үг үү. Шинжилгээний бичиг байхгүй юм уу?
-Шинжилгээний бичиг байгаа. Ногоон бүсэд хонь орууллаа мөнгөөр торгоно гэхээр нь ахад нь яг одоо мөнгө алга, хонь зарагдаагүй байна гэсэн. Тэгсэн чинь тэгвэл хониор торгоно гэсэн. Тэгээд л нэг бус удаа ирж хонь авч явлаа. Зарахаасаа илүү торгуулаад хэдэн хонио дуусгах нь байна.
.
-Өмнөх жилүүдэд ингэж торгодог байсан уу?
-Мэдэхгүй. Би эхний жилдээ хонио зарах гэж орж ирсэн. Бас хотын наадам үзчих санаатай байна” хэмээн аргаа барсан шинжтэй өгүүлэх аж.
Хэрэв малын худалдаачны ярьсан зүйл үнэн бол манай цагдаа нар наадмаар хорхог, боодогны махандаа мөнгө зарахааргүй болжээ.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Батжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ