
Баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь гарчээ. Салбаруудын нэгдсэн албаны төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх газрууд 10,12-нд ердийн цагийн хуваариар буюу 10.00-14.00, 16.00-20.00 цагийн хооронд ажиллаад 11,13-нд амарна.
Харин 14-нөөс ердийн цагийн хуваариар ажиллах юм байна. Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ