Иранд дахин шинжээчид оруулахыг шаардлаа

img

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд Иран улс энхийн зориулалтаар уран боловсруулж, цөмийн эрчим хүч гарган авахаар ажиллаж байгаа бол дахин тус улсад цөмийн эрчим хүчний агентлагаас шинжээчдийг оруулж шалгуулах хэрэгтэй гэжээ. Цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан тайланд тус улсыг зэвсгийн зориулалтаар цөмийн бөмбөгтэй болохоор хөөцөлдөж буйг баталсан мэдээллүүд багтсан. Үүнийг Ираны тал америкийн гар хөл болсон шинжээч нохдын хийсэн ажил хэмээн эсэргүүцсээр байгаа билээ. Тэгвэл тус улсын эсрэг дахин хориг арга хэмжээ авах, цэргийн хүч хэрэглэх асуудлууд дэгдэж байгаа энэ үеэр дахин Иранд шалгалт хийх хэрэгтэй хэмээн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас мэдээллээ. Харин Иран улс цөмийн хөтөлбөрөө дуусгах дөхөж байгаа энэ үедээ шинжээчдийг оруулах эсэх нь эргэлзээтэй асуудал хэмээн ажиглагчид үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ