Монгол түмний наадам эхэллээ

img

Нар  хур тэгширсэн зунаар найраг, эгшиг хосолсон Монгол наадам эхэллээ. Нар хүртэл инээж манддаг наадмын өглөө онцгой сайхан. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр баяр тэгширсэн эрчүүд эд хаваа гайхуулах энэ өдрийг монголчууд бүтэн жил хүлээдэг. Жилийн жил наадмын өглөө нар өөрөөр мандаж, жил жилийн наадам шинэлэг байдаг аа.

Наадам сайхаан. Наадмын хуушуур бүүр ч амттай. Наадамчин олон дэндүү жаргалтай.

Шандас хурдан морьдоо хараад нулимс унагадаг, эр бяр нь тэгширсэн эрчүүдээ хараад сэтгэл нь догдолдог, эрхий мэргэн харваачдаараа бахархдаг ийм баяр дэлхийд хэд юм бэ. Ганцхан шүү дээ.

Шинээр тодрох шилдэг шандас хүлгүүд, эр баяр нь ханасан аварга, арслан, гарьдууд, эрхий мэргэн харваачдууд-Энэ бол монгол наадам.

Самсаа шахирам, уулга алдам сайхан наадам. Наадмын дараа наадам болно. Дэлхийд нэрээ дуурсгах олимпийн алдартнууд дэнж хотойлгон баярлах монгол наадмын чимэг болно.

Тиймээ, дэлхийд ганцхан Монгол наадамдаа дэнж хотойлгон сайхан баярлаарай.

Б.Одон

Гэрэл зургийг: Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ