Төрийн есөн хөлт цагаан тугийг заллаа

img

Яг одоо Төрийн есөн хөлт цагаан туг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү орж ирж байна. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээний хойморт залсны дараагаар Үндэсний их баяр наадмын нээлт 11.10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлснээр эхэлнэ.

Монголчууд бид эрт үеэсээ Төрийн есөн хөлт цагаан тугаа залж баяр наадмын үйл ажиллагаагаа эхэлдэг уламжлалтай.

Төрийн ордонд байршдаг есөн цагаан хөлт тугийг иргэд олон түмэндээ баяр наадмын үйл ажиллагаагаар ийнхүү харуулж баясгадаг билээ.

Б.Одон П.Наран Гэрэл зургийг Б.Батмөнх, Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hvhjb:
ter ard taliinh ni barilga ymar muuhai yum be
2013-07-11