Ц.Элбэгдорж: Мөнх хөх тэнгэр минь Монгол түмнийг минь үүрд ивээг

img

 

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Наадмын нээлтэнд хэлсэн үг

Их Монгол Улс байгуулсны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж үг хэллээ. Тэрээр Мөнх Хөх Тэнгэрийг бэлгэдсэн хөх цэнхэр өнгийн дээл хувцасаар гоёсон нь тун сайхан харагдаж байлаа. Ингээд та бүхэнд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгийг хүргэж байна.

 Эрхэм хүндэт Монгол түмэн наадамчид аа, эрхэмсэг зочид хатагтай ноёд оо,

 Монголын сайхан эх орондоо болон дэлхийн олон газар наадамлаж байгаа нийт иргэд наадамчин олондоо Монгол наадмын халуун мэндчилгээ өргөж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Энэ зуны наадам сайхан эхэлж байна. Билэг билгийн дээд Монгол наадам маань энэ жил олон сайхан ерөөл билгээр дүүрэн байна.

Аав ээжийнхээ ачийг хариулахын төлөө зүтгэж байгаа хүүгийн сэтгэлээр ард иргэдийнхээ төлөө зүтгэх болно. Наадамчиддаа уяа хөнгөн, цэц мэргэн, бяр их наадамлахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол төрийн наадам ийнхүү эхэлж байгаа төрийн есөн хөль цагаан тугийн өмнөх энэхүү индрээс даяар олондоо тунхаглаж байна.

Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхныг хэлэлцэж, түүх соёл, өв уламжлаараа бахархаж,   гэр бүл, ахан дүүс, хотол олноороо цуглаж магнай тэнийн баяраа хуваалцдаг.

Монгол наадмын хүндэт хоймроос азай буурал ахмадууд, цог хийморьлог залуус, алиа бяцхан үрс ард иргэддээ болон манай наадмыг үзэж сонирхож байгаа нийт зочид төлөөлөгчдөд сайхан наадамлахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Түмний цэнгэл их баяр наадамдаа эр бяр, хурд шанадас, цэц мэргэнээ сорих нийт иргэддээ аз хийморь, амжилтын дээдийг хүсэн ерөөе. Эх түүхт эрх чөлөөт Монгол түмний цэнгэл баяр бахархал омогшлын дээд Монгол наадам энэ цаг мөчид ийнхүү эхэлж байгааг эх цагаан сүлд билэг ерөөл бүхний биелэл оршсон наадмын энэ хүндэт индрээс даяар олноо тунхаглан зарлаж байна.

Сайхан наадаарай.

Мөнх хөх тэнгэр минь ээ, Монгол түмэн эх орныг минь үүрд ивээгтүн

Б.Одон, П.Наран Гэрэл зургийг Б.Батмөнх,  Б.Мөнх-Эрдэнэ

.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unshigch:
Elbegee Eronhiilogch maani uneheer saihan Naadmaa neesen shuu.
2013-07-14
kkkk:
энэ муу муухай юм бчдэг хүмүүсийн амьдрал ч хар л байдаг бхдаа
2013-07-12
naadamchin:
mongolah duus mini saihan naadaj baina uu?ene jiliin naadam uneheer saihan bolj baina.harin ene enhbayariin huvalzuud er amarch chadahgui ni ee.muu buhen shugelsen hogiin hulgaich nar.ter hulgaichiig ni shorongoos buu garga.harin ch hamsaatnuudiig ni barij hii.arai dendej baina ed nar huniig danaa uursdiinhuu uildeltei adiltgaj hardag humuus
2013-07-12
çî÷èí:
Ýíý õ¿í ÿàñàí ÷ öîã çîëáîîã¿é,íóíæ äîðîé õàðàãäàõ þì áý äýý.Áèå íü ýð¿¿ë ñàðóóë áàéíà óó.Áèäíýýñ þì íóóãààä áàéíà óó.Íýã ë áèø ýý.Óã íü õî¸ðäàõèà ÿë÷èõñàí,ýðõ ìýäëèéã ãàðòàà á¿ðýí àòãàñàí ãýýä èõ ë ººäðºã õàðàãäìààð þì.Õýðâýý òýð ýð¿¿ë ìºðò뺺 èíãýæ õàðàãäàæ áàéãàà áîë ìàíàé óëñûí ººäºëäºã ÷ äàøèé øîã áîëæýý.
2013-07-11
Zochin:
bi erunhiilugch bolood chamaig enhbayariin zamaar yavuulna amlaj baina chi bolood l idej uugaagui baiv gej chinii idej uusan materialiig tsugluulj bgaa shuu
2013-07-11
zochin:
Skhan bayarlaarai.Unheer mongol ulsiig hogjuuleh gej torson hun shuu.Skan eejid n ch bayarlaj shutej yawdag shuu.Unheer burhanlag uhaantai eejtei hundee bi ch bas dandaa eregtei huuhedtei Honinhuu guaig hundelj yawdag shuu. Humuus yu gej heleh yu gej bichih n hend ch hamaagui sh dee Wonderfull
2013-07-11
авилгагчаа шалгаач:
Та ардчилсан ерөнхиилөгч мөн л юм бол оюун толгойтой холбоотой өөрийн намын Баярцогт тэр 3 найзыг нь шалгаж явуулах газар нь явуулаач. Он сар улиран өнгөрсөөр энэ хэрэг замхарч мартагнаж эхэлж байна. Хэрэв Баярцогтыг ингээд орхих юм бол та ардчилсан ерөнхийлөгч биш ялгаварлагч наанаа авилгагчдыг гэж байгаа боловч яс юман дээр тэднийг хаацайлагч гэж итгэх болно.
2013-07-11
zochin:
ene udaagiin naadmiin neelt ontsgui bolloo, baharhal bolson ye yeiin uran butaalchdiig oroltsuuldagsan, neeltiin zohiol ene ter gej gardgui mu, omsson huvtsas ene ter ymar ch sur algoo
2013-07-11
ddge:
Aav eejiigee burhni ojond morduulna gesen ug uu
2013-07-11