
Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна. Тухайлбал, Мэдээллийн технологи,шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч Б.Батсайхан,Засгийн газрын ахлах референт Э.Сумьяа, Соёл, спорт,аялал жуулчлалын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Ш.Батмэнд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нарын хүмүүсийг шагнажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ