
Ардын хувьсгалын 92 жилийн ойн хурдан азарганы уралдаан болж хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. Хурдан хүлгийн магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан өнгөллөө. Улс” халзан төрийнхөө их баяр наадамд гурав дахь удаагаа ийнхүү түрүүлж байгаа юм. Тэгвэл аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хар азарга, айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн хүрэн азарга хурдаллаа. Харин айргийн дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн зээрд азарга, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Д.Сугарын хул азарга орсон юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ