Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа барилдаж байна
Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна
Энэ жил нийт 512 бөх барилдаж байгаагаас тэргүүн магнайд Улсын даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал нар манлайлан барилдаж байгаа юм.
Хүчит бөхийн хоёрын даваа дууссанаар өнөөдрийн барилдаан өндөрлөнө.
Б.Одон, П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ