Хуушуур элбэг байна

img

Энэ жил баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 600, Хүй долоон худагт үйлчилгээний 350 зөвшөөрөл олгосон. Үүнээс 60 хувь нь хуушуур, 40 хувь нь худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл 570 орчим аж ахуй нэгж, иргэд хуушуур худалдаалах зөвшөөрөл авсан. Тиймээс хуушуур Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт элбэг байна. Хуушуурын үнэ энэ жил 800-1200 төгрөгийн хооронд байна. Ихэнх газрууд хуушуураа 1000 мянган төгрөгөөр зарж байсан. Харин айраг нэг литр нь 3000, аяга нь 1500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolon yokte:
bas tsuivan, banshtai tsai, horhog. huitsaa, aarts geel goy hool oshoo bain ashdee baidaggui yumuu
2013-07-15