Х.Бат-Эрдэнийн хүрэн түрүү магнайгаар тодорлоо

img

Үндэсний их баяр наадмын их насны морьд барианд орж ирлээ. Хамгийн хол зайд буюу 28 км-ийн алсаас уралддаг их насны морьдын түрүү магнайгаар Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн тодорлоо.

Харин аман хүзүүнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Ц.Энхтайванийн ухаа халзан, айргийн гуравт Ховд аймгийн Чандмань сумын Б.Ерөөлтийн зээрд халзан морь, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь, айргийн тавд Орхон аймгийн Баян-өндөр сумын н.Амарбаясгалангийн хүрэн халзан морь хурдалсан юм.

Д.Цэцэг, П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ