Төв цэнгэлдэхийн эргэн тойрон хар зах шиг байна

img

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Жил жилийн энэ өдрүүдэд Төв цэнгэлдэхэд хүрээлэн хөл гишгэх зайгүй болдог. Энэхэн өдрүүдэд Төв цэнгэлдэхийг зорих олны хөл хөдөлгөөн татахгүй хэвээрээ л байна. Тэгвэл Төв цэнгэлдэхийн эргэн тойронд яг хар зах шиг байна. Цэнгэлдэхийг тойроод хуушуур, айрагны асруудтай зэрэгцэн зам дагуу гар дээрээс наймаа эрхлэгчид эгнэжээ. Уг нь энэ жилийн баяр наадмаар 570 аж ахуй нэгжид хуушуур зарах зөвшөөрөл олгосон. Гэвч хар зах шиг байдлыг таслан хорино гэж зохион байгуулагчид дуулгаж байсан ч амлалт биелсэнгүй. Нохой, туулай, хүүхдийн тоглоом, гутал хувцас гээд бүгдийг цэнгэлдэхийн орчмоос худалдан авах боломжтой. Ингээд цэнгэлдэх орчмоос авч болох зарим  үйлчилгээний тарифыг танилцуулъя.

Айраг нэг аяга нь -1500, нэг литр нь-3000

Морь унуулах үйлчилгээ -1500

Хүүхдийн тоглоом-1500-4000

Шивээс наах болон зурах-1500-аас дээш

Сугалаат худалдаа -2000

Хуушуур 500-16000

Төв цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын 8-нд урианхай сурын харваа эхлэхэд 600 төгрөг байсан хуушуур үнэ нэмж нэг өдрийн өмнө 800 төгрөгт хүрсэн. Тэгвэл наадмын нээлттэй зэрэгцэн хуушуурны үнэ 900-1000 төгрөгөөр зарагдаж эхэллээ. Үхрийн махтай гэж онцолсон өргөст хэмхний хачиртай дөрвөн ширхэг хуушуур багцаараа 16000 төгрөгөөр зарагдаж байсан нь хамгийн үнэтэй байлаа.

Б.Одон

Гэрэл зургийг Б.Батмөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bebe:
Mongolchuud maani saihan bayrlaj naadaj bna shuu.
2013-07-14
orhio:
za yahav de zailuul hed gurvan tog olj bvl sain l biz
2013-07-13
zaaza:
улс орноороо хар зах болчихоод юуг нь гайхав билет хүртэл ченжийнхэнд байгаа биздэ
2013-07-12
Dchr:
Монгол улс зах зээлийн нийгэмд 90 оноос хойш шилжсэн шүү дээ
2013-07-12
vnen vg.:
yu ve ene chin yamar baraan zah deer yavj baigaa bish dee ene heden naimaachid nuguu heden baitsaagch nar ajilaa hiihgvi vasan yum boldoo odoo neg ih ajil hiisen ene ter geed ilvv tsagiin huls nehene dee novshiin baitsaagchid.
2013-07-12
zochin:
Yu be? Bayar naadamaaraa hubtsas zaraad yaj gutaaj baina aa. Nuguu olon baitsaagch nar ny ajilaa hiihed yanaa.
2013-07-12